Now Loading

Зөвлөх үйлчилгээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 700 гаруй хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан олон зуун дүрэм, журам, стандартууд нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл болж байна.

Амьдрал практик дээр аж ахуйн нэгж байгууллагын хууль эрх зүйн актаар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлэх арга зам, тухайн бизнесийн үйл ажиллагааны технологи, дэг горим (бизнес үйл ажиллагааны журам) тодорхой бус байсны улмаас бизнесийн удирдлагад алдаа гарах, үйлдвэрлэл үйлчилгээний явцад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа алдагдаж хөдөлмөр эрхлэгчийн амь нас эрүүл мэнд хохирдог. Эцсийн дүндээ бизнесийн удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд  хууль зүйн хариуцлага хүлээж байна.

“Легал Полийсий Процедур Консалтинг” ХХК нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, компанийн засаглалыг хөгжүүлэхэд тус нэмэр болох зорилгоор Монгол Улсын хууль, /хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад акт/ тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагаа, технологийн онцлогт тохируулсан бизнесийн үйл ажиллагааны бодлого журмыг боловсруулах үйлчилгээ эрхэлж байна.

CONSULTING SERVICES

Over 700 laws, related procedures and standards enforced as of today form the legal basis for operations of legal entities and organizations in the country.

In practice, lack of clear-cut mechanisms for exercising of rights and implementation of obligations thereof, and indistinctness of particular entity’s business operations and technological procedures (business operating procedures), often lead to overall mismanagement and through failure to comply with safety regulations to workplace industrial accidents which may result in worker injuries and/or death.

The “Legal Policy Procedure Consulting” LLC consulting firm provides consultancy services aimed to enhance enforcement of related laws and procedures, and to improve corporate responsibility, through development of business operating policies and procedures developed based on entity main activities and nature of technology.