Now Loading

Бизнесийн бодлого үйл ажиллагааны журам гэж юу вэ?

БИЗНЕСИЙН БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ГЭЖ ЮУ ВЭ

Бизнесийн бодлого үйл ажиллагааны журмыг хамгийн энгийнээр тайлбарлахад: тухайн аж ахуйн нэгжийн албан тушаал, ажлын байр, үйл ажиллагааны чиглэл бүрээр Монгол Улсын хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад акт, холбогдох стандартуудыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад хялбар ойлгомжтой болгож боловсруулсан эрх зүйн баримт бичиг юм.

Олон улсын практикт үүнийг ;business manual; standard operating procedure гэх зэргээр нэрлэдэг байна.

Бизнесийн бодлого үйл ажиллагааны журам нь хууль эрх зүйн судалгаанд суурилсан, тухайн хуулийн этгээдийн эрхлэх бизнесийн үйл ажиллагааны онцлогт тохирсон, бүтэц агуулгын хувьд сайн системчлэгдсэн байх тусам бизнесийн удирдлага оновчтой, үйл ажиллагааны үр дүн сайтай, үйлдвэрлэлийн осол багатай /бүрэн сэргийлэх боломж бүрдэнэ/, хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл улам бүр дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл сайн боловсруулсан бодлого үйл ажиллагааны журам нь Таны аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлэх болно.

WHAT ARE THE BUSINESS OPERATING POLICIES AND PROCEDURES?

Simply put: a business operating policies and procedure is a legal document developed to simplify implementation of enacted laws and regulations pertaining to each position, workplace and nature of activity of a given entity.

Worldwide, these documents are called business policy manuals, standard operating procedures, etc. 

Business operating policies and procedures developed based on thorough research and in conformity with specifics of the entities’ operations, with duly systemized content and structure will secure sound management, greater productivity, elimination of industrial accidents (provides means for prevention) and improvement of overall occupational health and safety conditions.  

In other words, well developed standard operations procedures will help you improve your capability to prevent potential risks.