“Бизнесийн бодлого үйл ажиллагааны журам”-ыг хууль эрх зүйн үүднээс, сайтар боловсруулаагүйгээс үүдэн бизнес эрхлэгч болон хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагуудад дараах нийтлэг хүндрэл учирдаг.  Үүнд:

  • Боловсон хүчнийг судлах, сонгох, шалгаруулах, түр болон туршилтын хугацаагаар ажиллуулах, албан тушаал дэвшүүлэх, ажил үүргийг орлон гүйцэтгүүлэх, ажилтны идэвх санаачилгыг дэмжих зэрэг ХҮНИЙ НӨӨЦТЭЙ холбоотой харилцааг зохицуулсан тодорхой журам байхгүйгээс боловсон хүчний хомсдолд орох, ажилчдын өсөн дэвжих, тогтвортой ажиллах итгэл үнэмшил, идэвх санаачилга буурч ажлын бүтээмж сулардаг.
  • Ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажилчдын өдөр тутам гүйцэтгэх үүрэг, хөдөлмөр зохион байгуулалт, Хэн Юуг Хэрхэн Яаж Хийх, юуг хийж болохгүй, буруутай үйл ажиллагааны улмаас үүсэх хариуцлагыг хэн, хэрхэн хүлээх  зэрэг ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ холбоотой харилцааг тодорхой журамлаж өгөөгүйгээс ажилчдын ажлын бүтээмж, цаг ашиглалт цаашлаад байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. 
  • Дээрх дурдсан байгууллагын ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ холбоотой харилцааг хууль, эрх зүйн актад үндэслэн нарийвчлан журамлаж өгөөгүйгээс хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэг горим алдагдаж байгууллага, ажилтны эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд бодит хохирол учирч байна.
  • Ажил олгогчоос байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогтой уялдуулан “дотоод журам”-ыг хууль, эрх зүйн үндэслэлтэй боловсруулж, мөрдөж ажиллаагүйгээс ажил олгогч, ажилтны хооронд үйл ойлголцол, аливаа төрлийн хөдөлмөрийн маргаан гарах улмаар шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх үндсэн нөхцөл болдог.

Эдгээр хүндрэлүүд нь эцэстээ байгууллагын бизнесийн үйл ажиллагаа, нэр хүнд, технологид шууд болон шууд бусаар хохирол учруулдаг.

  • Share: