• Компанийн бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдах үндэс суурь тавигдана.
  • Хөрөнгө оруулагч, Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлага, хүлээх хариуцлага тодорхой болно.
  • Компанийн бүхий л үйл ажиллагаа тогтсон стандартын явагдаж хөдөлмөрийн дотоод дэг горим тодорхой, ойлгомжтой болно.
  • Байгуулагын дотоод соёл тогтоно.
  •  Байгууллагын ирээдүйд чиглэсэн оновчтой шийдлийг хэрэгжүүлэх боломж  бүрдэнэ.
  • Байгууллага болон ажилчдын эрх ашиг хамгаалагдана.
  • Компанид хөтлөгдөх бичиг баримт, гүйцэтгэх удирдлагаас тушаал, шийдвэр гаргах үйл ажиллагаа тогтсон журам стандартын дагуу явагдана.
  • Компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагааг Монгол улсын хууль, дүрэм, журам, стандартад нийцүүлэн журамлаж өгсөнөөр  ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, тэдний аюулгүй ажиллагаа сайжирч үйл ажиллагааны “аргачлал” боловсронгуй болох бөгөөд  энэ нь учирч болзошгүй эрсдэлийг бууруулах үндэс суурь болно.
  •  Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, компанийн үйл ажиллагааны зарчим, аргачлал зэргийг маш сайн тодорхойлж журамлах нь  хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд асуудлыг хуулийн дагуу, хурдан шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
  • Share: